Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах сургалт зохион байгууллаа
2024-03-27 00:00:00 | 879Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхэд итгэх иргэдийн итгэлийн нэмэгдүүлэх хүрээнд нээлттэй, ил тод байх бодлого хэрэгжүүлж буй. Бодлогын хүрээнд 2022 оноос эхлэн Канад Улстай хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны төлөвлөгөөг шат дараатай хэрэгжүүлсний үндсэнд энэ удаа хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах талаар тус улсын туршлагаас хуваалцах цуврал сургалт зохион байгуулна.
Канад Улсын шүүхийн харилцаа холбоо, шүүхийн олон нийт, хэвлэл мэдээллийн харилцааны туршлагатай мэргэжилтэн болох Канадын Төрийн Ерөнхий шүүгч Ричард Вагнерийн стратегийн харилцаа холбооны ахлах зөвлөх, мөн Канадын Вант Улсын Зоосны Газрын Харилцаа холбооны захирал Алисон Кроуфорд болон Холбооны Шүүхийн Хэрэг эрхлэх газрын Украин, Монгол ба Молдовад Техникийн Туслалцааны Түншлэлүүдийг хамаарах Гүйцэтгэх захирал Женнифэр Старис нар өөрсдийн туршлагаас хуваалцан, сургалтыг удирдан явуулах юм.
Эхний сургалтыг “Орчин үеийн шүүхийн мэдээлэл түгээх механизм” сэдвийн дор видео хичээл хэлбэрээр хүргэлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны дарга Э.Зоригтбаатар сургалтыг нээж, шүүхүүдийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны дарга, нэгжийн дарга нар, шүүхий тамгын газрын дарга, олон нийттэй харилцах чиг үүрэг бүхий албан хаагч зэрэг 100 хүн оролцов.
Үргэлжлүүлэн “Шүүхийн мэдээлэл түгээх механизм дахь хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцаа” сэдэвт видео бичлэгийг даваа гарагт шүүхийн тамгын газруудад илгээхээр боллоо. Дараагийн сургалт дээрх сэдвийг үргэлжлүүлэн энэ сарын 29-ны баасан гарагт шууд цахимаар асуулт, хариулт гэсэн хэлэлцүүлэг хэлбэрээр болох юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс