АХМАД ШҮҮГЧИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА, ХУУЛЬЧИЙН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-27 00:00:00 | 1088АХМАД ШҮҮГЧИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА, ХУУЛЬЧИЙН ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Монголын шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах чиглэлээр ахмад шүүгч, ажилтнууд шүүх дээр сайн дурын ажил” хийх удирдамжийн дагуу Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн асан ахмад шүүгч Б.Сарантуяаг урин шүүгч болон захиргааны ажилтан, албан хаагч нарт зориулж шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаан дахь шүүгчийн хууль ёсны ажиллагаа болон хуульчийн ёс зүйн харилцаа хандлагын талаар мэдлэг, туршлагаасаа хуваалцах уулзалт ярилцлагыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж ахмад шүүгчийн туршлагаас судаллаа.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР