-1

НИЙСЛЭЛИЙН 84 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ.

2024-05-10 00:00:00    |   851

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтулга, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Ариунтөгс нар хамтран Нийслэлийн 84 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад “Цахим орчинд үйлдэгдэж буй аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр, мөн утаат болон цахилгаан тамхины хор хөнөөл” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .
Цаг үеийн мэдээ