БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-05-27 00:00:00 | 934Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын 4-р клиникийн эрхлэгч эмч С.Байгалмаатай хамтран “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг, Мансууруулах бодисын хор хөнөөл, ажлаас халшрах хам шинж” сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын захиргаа, үйлчилгээний алба хаагчид идэвхтэй хамрагдаж “Сэтгэц эмгэг түүний шалтгаан нөхцөл, мансууруулах төрлийн бодис, түүний хор хөнөөл, мөн ажлын цагаа хэрхэн зөв төлөвлөх, цаашлаад хэрхэн өөрт сонирхолтойгоор ажлаа хийх” талаар харилцан ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР