ӨМГӨӨЛӨГЧ ТАНД ТУСАЛЪЯ-2024 ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.
2024-05-27 00:00:00 | 1290Монголын Өмгөөлөгчдийн холбооноос жил болгон уламжлан болгон зохион байгуулдаг “Өмгөөлөгч танд тусалъя” аяныг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын алба хаагчид амжилттай оролцлоо.
Тус арга хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Монголын Олон улсын арбитр, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид болон Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нар оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч тэдэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР