-1

ЯЛЛАГДАГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ ШИЙДВЭРЛЭВ

2024-05-28 00:00:00    |   1329

Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх    

Шийдвэрийн дугаар: 2024.05.28  №2024/ШЗ/1453

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.28 №15

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Яллагдагч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр товлон зарлаж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Н.Өнөрцэцэгийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлож шийдвэрлэв.

Мөн яллагдагч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар тусгайлан санал, хүсэлт гаргаагүй бөгөөд харин прокурорын зүгээс эрүүгийн хэргийн үндсэн шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах тухай хүсэлт гаргасныг яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дэмжсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд төрийн нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулахаар заасан тул шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч М.Очбадрах

. . .
Цаг үеийн мэдээ