-1

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-02-13 00:00:00    |   502

     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа. 
    Сургалтыг Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдвээр зохион байгуулж, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа. 
    Дашрамд дурдахад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас 2025-2026 онд гадагшаа болон дотогшоо чиглэсэн нийт 37 сургалтыг зохион байгуулахаар холбогдох байгууллагад албан бичгийг хүргүүлэн ажиллаж байна. 


БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .