-1

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2025-02-17 00:00:00    |   532

         Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан “Баянзүрх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд” зориулсан спортын 5 төрөлт тэмцээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын баг тамирчид амжилттай оролцоо.
              Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөл 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулагдсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар,          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын эрэгтэй баг тамирчид гутгаар байрыг эзэлж, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.  
               Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа ажил, спортын өндөр амжилтыг хүсье.  

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 

. . .