-1

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-02-21 00:00:00    |   354

     Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025-2026 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байнгын оршин суух хаягтай 30 гаран иргэд оролцлоо.
    Сургалтыг Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Г.Алтанцэцэг зохион байгуулж, иргэдэд шүүн таслах ажиллагааны статистик мэдээллийг танилцуулж, шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, ямар эрх, үүрэгтэйгээр шүүн таслах ажиллагаанд оролцдог талаар ойлголт өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.      

. . .