-1

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР, ШҮҮГЧИЙН ТУСЛАХ Д.МӨНХТОГТОХ ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДГЭЭР ТУС ТУС ШАГНАГДЛАА.

2025-02-28 00:00:00    |   580

      Сар шинийн баярын босгон дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан бол тус шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Д.Мөнхтогтох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №65 дугаартай тушаалаар “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа. 
        Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болсон бөгөөд тус арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нар болон албаны бусад хүмүүс оролцож, нийт шагнагдсан шүүгч, захиргааны ажилтнуудад баяр хүргэж амжилт хүслээ.   
          Шүүгч Г.Ууганбаатар нь прокурор, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа залуу шүүгчдийн төлөөлөл бол шүүгчийн туслах Д.Мөнхтогтох нь шүүхийн байгууллагад тасралтгүй 22 жил ажиллаж байгаа шүүхийн захиргааны тэргүүний албан хаагч юм. 
         Шагнагдсан шүүгч, ажилтнууддаа баяр хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 
         Шударга ёсны төлөөх ариун үйл хэрэгт нь амжилт хүсье. 


 

. . .