Яллагдагч А.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулав.
2024-05-20 00:00:00 | 1025Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/939
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.20 №13
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэхэд,
Яллагдагч Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай нь “...миний бие Бүгд Найрамдах Хятад ард улсад 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дурангийн эмчилгээнд орсон шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт,
Мөн яллагдагч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Р.Батцогт нь “”...ар гэрийн гачигдал гарсан тул хурлыг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч А.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун