Яллагдагч О.Мөнхжин нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
2024-05-20 00:00:00 | 1036
Шийдвэрийн дугаар: 2024/ШЗ/1367
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.20 №14
Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөнгө угаах/,18.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/,
Яллагдагч Б.Гантигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөнгө угаах/,18.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал