Шүүгдэгч Б.Мандахбаяр, П.Энхтогтох, Ц.Гантулга, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Э.Амарбат, Ш.Батхолбоо нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мандахбаяр, П.Энхтогтох, Ц.Гантулга, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Э.Амарбат, Ш.Батхолбоо нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

 

             Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх.           

             Шийдвэрийн дугаар: 2025/ШТ/288 

             Шийдвэрийн төлөв:  Хүчин төгөлдөр болсон.

             Шийдвэрийн тоймын огноо: 2025.05.28 №02

             Санамж: Энэхүү тойм нь Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.                  

     Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мандахбаяр, П.Энхтогтох, Ц.Гантулга, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Э.Амарбат, Ш.Батхолбоо нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202003650383 дугаартай хэргийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр товлогдсон гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Батсүх, Ш.Батхолбоо, өмгөөлөгч О.Сайнгэрэл нар нь эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт, өмгөөлөгч Б.Балжидмаа шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт, өмгөөлөгч Г.Ганцэцэгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг тус тус ирүүлжээ.

        Шүүхээс шүүгдэгч болон өмгөөлөгч нараас хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтуудыг хүсэлтийн хамт ирүүлсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзэн дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 1, 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

       Дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Б.Мандахбаяр, П.Энхтогтох, Ц.Гантулга, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Э.Амарбат нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлж, зайлшгүй гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх хүндэтгэн үзэх шалтгааныг нь харгалзан шүүгдэгч Ш.Батхолбоод урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн

хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.